Бэлэг бүрийг захиалагчийн мэдээллээр тусгайлан бүтээдэг дижитал бүтээгдэхүүн тул буцаалтыг дараах нөхцөлөөр шийдвэрлэнэ.
1. Төлбөрийг бүрэн буцаах тохиолдол
- Төлбөр баталгаажсан ч техникийн алдааны улмаас бэлэг бүтээгдээгүй.
- Үйлчилгээний нөхцөлийн агуулгын шаардлагын улмаас бид захиалгыг бүтээхээс татгалзсан.
- Нэг захиалгад давхар төлбөр орсон.
2. Буцаалт хийгдэхгүй тохиолдол
Бэлэг амжилттай бүтээгдэж, линк хүргэгдсэний дараа санаагаа өөрчилсөн эсвэл агуулгад сэтгэл ханамжгүй болсон тохиолдолд төлбөрийг буцаахгүй. Харин бэлэгт техникийн доголдол (зураг харагдахгүй, хуудас нээгдэхгүй гэх мэт) илэрвэл 7 хоногийн дотор мэдэгдэнэ үү. Бид доголдлыг засах, засах боломжгүй бол төлбөрийг буцаана.
3. Хүсэлт гаргах
hairiinzahia.dev@gmail.com хаягаар дараах мэдээллийг илгээнэ үү:
- Захиалгын дугаар (жишээ нь:
huslen-a3f9c2) - Төлбөр хийсэн огноо, банкны нэр
- Асуудлын товч тайлбар
4. Буцаалтын хугацаа
Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт хянаж, зөвшөөрөгдсөн буцаалтыг таны төлбөр хийсэн данс руу шилжүүлнэ.